Төлөөлөгчдөө уламжилсан хүсэл Хүүхдийн өргөө болон сүндэрлэжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох, хүмүүжих, стандартын шаардлага хангасан, орчин үеийн зохион байгуулалттай Хүүхдийн өргөө шинээр ашиглалтад орох гэж буй сайхан мэдээг дуулгая. Дүүргийн игэд, тэр дундаа Хандгайт, Санзай, Майхан толгой орчмын оршин суугчдын олон жилийн хүсэлт, хүлээлтийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү уйгагүй хөөцөлдсөний дүнд бодитой бүтээн байгуулалтын ажил болгосон нь энэ.

Одоо бүтээн байгуулалтын ажил шуурхай явж байгаад бид талархалтай хандаж байгаагаа Сүхбаатар дүүргийнхэн хэлж байна. Хүүхдийн өргөөний бүтээн байгуулалтын энэ ажил тун удахгүй дуусаж дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Барилгыг хүлээн авах улсын комиссын акт албажих шатандаа яваа байгааг албаны хүмүүс хэллээ. Тус хүүхдийн өргөө нийтдээ 250 хүүхдийн багтаамжтай.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү хэлэхдээ, “Анх санаачлан бариулах үед энэхүү барилгыг сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр ашиглах талаар ярилцаж байв. Харин дараа нь зөвхөн цэцэрлэг болгох асуудал ч орж ирсэн. Миний сонгогдсон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд сургууль цэцэрлэг байхгүй. Тиймээс хосолсон хэлбэрээр бүтэн жилийн хугацаанд ажиллуулах боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ асуудлыг Нийслэлийн Боловсролын газрынхан дахин ярилцах шаардлага байгаа. Ер нь хүүхдийн нийгмийн асуудлыг авч үзэхдээ зуслангийн юмуу алслагдсан бүс гэсэн байдлаар орхигдуулах нь түгээмэл байдаг. Тиймээс энэ асуудалд нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь чухал байна” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...