“Mica”-гийнхан монгол хэл дээр сургалтаа эхлүүллээ

Япон улсад ажиллах ур чадвартай ажилтан бэлтгэх “Mica Mongolia” төвийнхөн ээлжит сургалтаа эхлүүллээ. Энэ удаагийн сургалтаа анх удаа монгол хэл дээр явуулах бөгөөд дөрвөн төрлийн шалгалтыг эрчимжүүлсэн хэлбэрээр зохион байгуулах юм байна. Тодруулбал, ресторан зоогийн газрын үйлчилгээ, нисэх талбайн ажилтан, хүнсний үйлдвэрлэл, асрахуй сувилахуй гэсэн төрлөөр 40 гаруй залуусыг хамруулахаар төлөвлөжээ.

Тус сургалт нь нийт 14 хоног болон богино хугацааны гэсэн хөтөлбөрийн дагуу явагдах юм. Уг сургалтад хамрагдсан залуус богино хугацаанд багагүй мэдлэг эзэмшдэг төдийгүй Япон улсаас зохион байгуулдаг шалгалтад амжилттай бэлтгэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн 2019 онд асрахуйн шалгалтад суралцаж байсан суралцагчид 100 хувийн мэргэжлийн ур чадвартайд тооцогдож шалгалтдаа тэнцжээ. Энэ талаар Япон улсын хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд хэлэхдээ, “Монгол хүн хэл сурахдаа их сайн. Хэлний шалгалтад оролцож байгаа суралцагчдыг хараад их бахархдаг. Тэд нэг зүйлийг бариад авбал хичээнгүй, тууштай гэдэг нь ажиглагддаг. Мөн ажлын байран дээрээ ч хариуцлагатай хандаж чаддаг” гэж тодорхойлжээ.

Хэлний шалгалтад бэлтгэхийн тулд “Mica Mongolia” төв дээр 4-5 сарын хугацаанд суралцах бөгөөд зургаан сарын дараа Япон улсад очин ажиллах боломжтой юм байна. Энэхүү тусгай ур чадвартай ажилтны шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон явах тийз, онгоцны буудлаас угтах үйлчилгээ, Японд ажиллах хугацааны сар бүрийн хэлний сургалт, үнэгүй визний үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай юм. Хэлний сургалтын төлбөрийн тухайд, нэг шалгалтын 180 мянган төгрөг бөгөөд Япон улсад явагддаг шалгалтын бэлтгэл хөтөлбөрүүдтэй харьцуулахад харьцангуй хямд төдийгүй зөвхөн монгол залуустаа монгол хэл дээр сургалт явуулж байгаагаа онцлогтой ажээ. Хэрвээ та бүхэн тус төвд суралцаж, Японд ажиллахыг хүсвэл “ Mica Mongolia” төвийн бүртгэлийн 77886688 дугаарт холбогдоорой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ГССҮТ-ийн Спорт гэмтлийн төвийн эмч нар шагайн дурангийн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн...

Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 9 байршилд байгууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах...

Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...