Сурагчдыг зарим тохиолдолд зургаан өдөр хичээллүүлж хугацаа нөхнө гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийг амраах шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Хөл хорио тогтоосон асуудал учраас спорт, урлагийн ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хичээл, гадуур авч явахгүй байх зэрэгт онцгой анхаарахыг хэлсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ:

-Гуравдугаар сарын 2-ныг хүртэл тодорхой ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргасан. Юуны өмнө цэцэрлэг, ЕБС-ын хүүхдүүдийн зуны амралт хугацаандаа дуусгавар болно. Мөн гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног байсныг нэг долоо хоног болгож, ЕБС-ын гурав, дөрөвдүгээр улирлын зарим өдөр зургаан өдөр хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд таван өдрөөрөө ажиллаад явна. Энэ хугацаанд 18 телевизээр гаргах бөгөөд 1-12-р ангийн хичээлийг 12 өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацах бөгөөд бусад телевизүүд  давтан гаргахаар зохицуулсан байна. Мөн телевизүүдийн хувьд онлайн хичээлүүдийг ухрааж үзэх боломжоор хангаж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад 20 гаруй хоногийн хоцрогдол үүсэх учраас хорио цуцлагдсанаас хойш буюу гуравдугаар сарын 2-ноос хойш сарын хугацаанд зургаан өдөр хичээллэх, амралтыг нь цуцалж, хичээллэхээр төлөвлөөд байгаа аж. Багш нарын хувьд бол амралт биш хөл хорио тогтоосон учраас байгаа газраасаа суралцагчидтай холбогдож, харилцах боломжтой сувгуудаар  харилцах үүрэг өгч байгаа. Хорио цээрийн хугацаанд  багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай, бүтнээр олгох бөгөөд харин илүү цагийн мөнгө олгохгүй юм байна. Хуулиар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь олгох ёстой юм. Мөн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох юм.

Теле хичээл: Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина.

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААХ ТЕЛЕВИЗҮҮД

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжтэй нийгмийн хөгжил дээд хэмжээний уулзалтад Ч.Номин сайд оролцлоо

Италийн Турин хотод эхэлсэн Тусгай Олимпын Өвлийн наадмын нээлтийн...

Монголын анхны түүхэн детектив олон ангит кино мэндэллээ

2016 оноос хойш контент үйлдвэрлэлийн чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа...

Р.Эрдэнэбүрэн: Гэр хорооллын тодорхой хэсгийг “Яндангүй бүс” болгон зарлана

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит...

Монгол Улс, Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад...