Австралид очсон монгол залуу коронавирүсийн халдвар аваагүйг зарлав

БНХАУ-ын Гуанжоу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирүсийн халдвар авсан талаар мэдээлэл түгсэн.Тэрбээр 34 настай эрэгтэй хүн юм байна.

Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан бөгөөд Мельбурнд ирсэн шөнөө халуурчээ. Эмнэлэгт хандаж тусгаарлагдсаны дараа нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавирүсийн халдвараар өвчлөөгүй болохыг Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-аар дамжуулан Эрүүл мэндийн яаманд  мэдээлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар дөнгөж сая мэдээллээ. Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирүсийн халдвар авсан БНХАУ-ын иргэнтэй нэг онгоцоор зорчиж Австралид очжээ. Түүнийг нэгдүгээр зэргийн хавьталтай гэж үзэн шинжлээд халдвар аваагүйг ийн тогтоожээ.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Монгол хүний дархалаа сайн шүү өөдрөг байцгаа Монголчуудаа бид
    Хэр баргын тахал вирусыг давах даах чадвартай шүү Яагаад гэхээр Монголчууд бид Амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...