Н.Номтойбаярын бүрэн эрхийг Хууль зүйн байнгын хороо хамгаалж үлдлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэв. Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх нь гишүүнээ хамгаалах талд шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн Н.Номтойбаярын талд гар өргөж, зургаан гишүүн цөөнх болов.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд ийм тайлбар өглөө. Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч хэлээгүй. Гэм буруутайг шүүх тогтоодог. Ганц яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...