Эрдэнэбүрэний УЦС-ыг барих тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ

Эрчим хүчний зохицуулах хорооны өчигдрийн хурлаар Ховд аймагт барих  Эрдэнэбүрэний 90 МВТ-ын УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ. 2019 онд Эрдэнэбүрэнгийн УЦС барих санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаад байна.

Ингэснээр энэ хавар баруун бүсэд хөгжил дэвшлийн илч гэрэл түгээж, импортын эрчим хүчнээс хараат байдлыг эцэс болгох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын их бүтээн байгуулалт эхлэх бодит нөхцөл бүрдлээ гэж ойлгож болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт албан томилолтоор ажиллахдаа УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэдгээ, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шинэ Ховд” төслийн хүрээнд эрчим хүчний хараат байдлаас гаргах энэ ажлыг бүх хүчээр дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан удаатай.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, хямд найдвартай эх үүсвэртэй болно. Төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаас тэглэгдэж, 100 орчим хүн тогтмол ажлын байраар хангагдаж, бизнес эрхлэгчид үйлдвэр үйлчилгээ эрхлэх чанар хүртээмж нэмэгдэнэ зэрэг эдийн засаг, нийгмийн олон эерэг үр дүнг авчрах юм.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Баяр хүргье. Байгаль орчны судалгаа шинжилгээ, геодрогеологийн судалгаа, усны судалгаа хэр зэрэг хийгдсэн вэ?

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...