Коронавирус нь мутацид орж болзошгүй тул цаашдаа тархах магадлал өндөр байна

Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусын халдвараар 17 хүн нас барж,  нийт 500 орчим хүн халдвар аваад байна. Гэхдээ энэ бол БНХАУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос мэдэгдсэн тоо юм. Угтаа халдвар  авсан хүний тоо 10.000 хүрсэн байж болзошгүй хэмээн Британийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор халдвар анх гарсан Ухань хотын нийтийн тээврийн бүх хөдөлгөөнийг өчигдрөөс зогсоож тус  хотын  галт тэрэгний болон агаарын тээврийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Үүний улмаас тус хотоос гарах  гэсэн иргэдийн урт дараалал нисэх болон, галт тэрэгний буудлуудад үүссэн  байна.

Лондоны Империал коллежийн биологийн багш Нейл Фергюсоний хэлснээр, коронавирус нь 1918 онд дэгдэж 50 сая хүний аминд хүрч байсан Испани ханиад шиг хөнөөлтэй байж магадгүй аж.
Голчлон амьсгалын замаар халдварлаж байгаа коронавирус нь мутацид орж болзошгүй тул цаашдаа тархах магадлал өндөр байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...