Home Дэлхий Коронавирусын халдвар АНУ-д нэмж гарч, БНАСАУ вирусын халдвараас сэргийлж хилээ хаалаа

Коронавирусын халдвар АНУ-д нэмж гарч, БНАСАУ вирусын халдвараас сэргийлж хилээ хаалаа

0
Коронавирусын халдвар АНУ-д нэмж гарч, БНАСАУ вирусын халдвараас сэргийлж хилээ хаалаа

Хятадад дэгдээд буй коронавирусын халдвараар есөн хүн нас барж, АНУ-д шинээр бүртгэгдээд  байна. Одоогоор уг вирусын халдварыг нийт 440 гаруй хүн аваад  байгаа юм. АНУ-ын тал өчигдөр нисэх онгоцны буудлын эрүүл мэндийн тандалтаар коронавирусын халдвартай анхны хүнийг илрүүлжээ. БНХАУ-ын Засгийн газар уг  вирусын халдвар хүнээс хүнд халддаг болохыг  мэдээлээд тус улсын цагаан  сарын баяртай холбоотойгоор халдвар илүүтэй тархах магадлалтай байгааг анхааруулсаар  байна. БНХАХУ-ын Ухань, Бээжин, Шанхай, Хонконг, Гуанду мужид гараад байсан халдвар шинээр  Макаод мөн бүртгэгджээ.

Коронавирусын халдвартай холбоотойгоор хойд солонгос улс хилээ хааж буйгаа өнөөдөр мэдээллээ.