Шүүх, гааль, мэргэжлийн хяналт хамгийн олон авлигачтай гэж иргэд дүгнэжээ

Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав. Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Байгууллага бүрээр авч үзвэл Соёл, урлагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Завхан аймгийн ЗДТГ хамгийн өндөр буюу 83.7-81.1-ийн хооронд оноо авчээ. Харин Гаалийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ хамгийн бага буюу 64.8-66.7 оноо авсан байна. Бага оноо авсан байгууллагуудын хувьд мэдээллийн ил тод, хариуцлагатай байдал хангалтгүй, авлигыг хянах дотоод хяналтын механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул байгаа нь нийтлэг байна.

Шударга байдлын үнэлгээ нь өмнөх оныхоос буурсан зарим байгууллагын хувьд буурсан шалтгаан, нөлөөллийг авч үзвэл:

  • Үндэсний хөгжлийн газар (65.7)-ын хувьд байгууллага дахь авлигын эсрэг тогтолцоо, мэдээлэгчийг хамгаалах, авлигыг хянах дотоод хяналтын механизм, төсвийн зарцуулалтын хяналт, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл тааруухан байна.
  • Гадаад харилцааны яам (76.7) харьцангуй өндөр оноотой ч өмнөх оныхоос буурсан байна. Тус яамны хувьд иргэдийн үнэлгээгээр үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийн ил тод байдал, албан хаагчдын хариуцлагатай байдлын үнэлгээ өмнөх оноос буурсан дүнтэй гарчээ.
  • Гаалийн ерөнхий газар (64.8)-ын хувьд тухайн газрын албан хаагчдын үнэлгээ өссөн хэдий ч иргэд болон шинжээчдийн үнэлгээ буурсан байна. Иргэдийн үзэж байгаагаар төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл ил тод байдал, албан хаагчдын хариуцлагатай байдал, тухайн байгууллага дахь авлигын талаарх төсөөллийн үнэлгээ буурсан бол шинжээчдийн үзэж байгаагаар тухайн байгууллага дахь авлигыг хянах механизм, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа эсэх болон авлигатай тэмцэх чиглэлээр удирдлагын хүсэл эрмэлзлийн үнэлгээ өмнөх оныхоос буурсан нь нөлөөлжээ.
  • Иргэний нисэхийн ерөнхий газар (66.0)-ын хувьд шинжээчдийн үнэлгээгээр тус байгууллага дахь авлигын талаарх төсөөлөл, авлигын хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийн үзүүлэлтүүд өмнөх оноос буурсан байна.

Хаана авлига их байна вэ?

Судалгаанд оролцогч 9555 хүнээс “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц”-ийг асуухад судалгаанд оролцогчдын 53.3 хувь “шүүх”, 48.0 хувь нь “гаалийн байгууллага”, 44.6 хувь нь “мэргэжлийн хяналтын байгууллага” гэж хариулжээ.

Монгол Улсад авлига их тархсан институцийн талаарх төсөөлөл

Шударга байдлын үнэлгээний судалгааг АТГ-аас нэгдсэн удирдамжаар хангаж ажилласан бөгөөд мэдээлэл цуглуулалт, тооцооллыг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК гүйцэтгэсэн байна.

 Судалгааны дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...