МҮБХ: Аварга Э.Оюунболдыг сар шинийн барилдаанд зодоглуулахгүй

Үндэсний их баяр наадмаар хоёр дахь түрүүгээ авч Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн учраас барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Ерөнхийлөгч зарлиг гаргаж аварга цолыг нь хураах ёстой ч бөхчүүдийн шээсний шинжилгээг авлига авч сольдог гэх асуудлаар нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т өгч шалгуулж байгаа учраас энэ хэрэг явдал удаарширсан.

Аварга Э.Оюунболд өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдэж, авлига авч бөхчүүдийн шээсний шинжилгээг будлиулдаг Сэргээшийн эсрэг төвийн зарим албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа. Үүгээр ч зогсохгүй удахгүй болох Сар шинийн барилдаанд зодоглоно гэдгээ хэвлэлд ярьсан нь шуугиан дэгдээгээд байна. Сэргээшийн асуудалд орсон, наадмаар үзэгч түмнээ хуурсан үйлдэлтэй бөхчүүд барилвал эсэргүүцэл зарлана гэдгээ бусад бөхчүүд ч илэрхийлсээр байгаа юм.

Энэ асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо албан ёсны хариулт өгчээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр аварга Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан тогтоол МҮБХ-нд ирсэн учраас энэ шийдвэрийг дагана. Тийм учраас аварга Э.Оюунболд Сар шинийн барилдаанд барилдах эрхгүй гэж МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав хэлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...