Дугуйгаар дэлхийн 154 улсад очсон аялагч Улаанбаатарт ирээд байна

2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна.

Түүний аяллын зорилго нь ХДХВ/ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тэрбээр 14 насандаа “ДОХ нь хорт хавдраас илүү үхлийн аюултай” гэсэн нийтлэл уншсан нь энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал юм.

Зургаан тивийн 154 орноор аялан 168.000 км замыг унадаг дугуйгаар туулаад байгаа тэрбээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд аяллаа өндөрлөсний дараагаар эх орон руугаа буцан дэлхийгээр аялсан түүхээ ном болгон бичихээр төлөвлөсөн байна.

Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрбээр Улаанбаатар хотын талаар өөрийн аялсан туршлагаасаа нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...