Анхны хар арьст африк тэрбумтан хөрөнгийнхөө тал хувийг хандивт зориулдаг

Өмнөд Африкийн уул уурхайн магнат, дэлхийн хамгийн анхны хар арьстан тэрбумтан бол Патрик Тлхопан Моцепе юм. Дэлхийд ердөө 15 хар арьст тэрбумтан байдагийн нэг нь тэр бөгөөд Форбс сэтгүүлийн  жагсаалтад багтсан  анхны хар  арьст африк тэрбуман билээ.   Түүний тухай баримтуудтай танилцана уу.

  1. Өмнөд Африкийн “Rainbow Nation” группийн эзэн Моцепе 1962 оны 1-р сарын 28-нд Совето хотод төрсөн байна. 1997 оноос уул уурхайн салбарт хөл тавьсан Моцепе 2008 онд  2.4 тэрбум долларын хөрөнгөтэй гэдгээрээ Форбсын жагсаалтад багтсан  бөгөөд үүнээс хойш тогтмол жагсаалтад багтсаар байгаа юм.

2.  Ирээдүйн уул уурхайн магнат маань Өмнөд  Африкийн Свазиландын их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж төгсөөд дараа нь Витватерсандын их сургуульд хуульч мэргэжлээр суралцжээ.

3.  Тэрбээр 2013 онд “Өгөх амлалт” хэмээх буяны байгууллагад элсэж, хөрөнгийнхөө талыг буяны ажилд зориулж хандивлахаар амласан бөгөөд хүмүүнлэгийн ажилд хамгийн их идэвхитэй оролцдог тэрбумтан юм.

4. Тэрээр их энгийн амьдралтай тэрбумтан гэдгээрээ алдартай. Моцепе 2003 онд Өмнөд Африкийн хөлбөмбөгийн клубийг худалдан авсан  бөгөөд үүнээс хойш баг нь дотоодын олон тэмцээн уралдаанд олон амжилт үзүүлжээ.

5.Моцепе нь язгууртан гаралтай бөгөөд Өмнөд Африкийн Тсвана омгийн ханхүү ажээ. Түүний аав омгийнхоо газар нутаг дээр уул уурхай эрхлэх гэж байсан Канадын  компанитай тэмцэж амжилтад хүрч байсан байна.

6. Түүний эхнэр эмч мэргэжилтэй бөгөөд мөн бизнесс хатагтай. Эхнэр Молой Моцепе нь саяхан Cape Town их сургуулийн захирал болжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...