Налайхын замын тэмдэг, тэмдэглэгээг яаралтай хийж дуусгах үүрэг өгчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үер Хотын дарга Налайхын замын тэмдэг, тэмдэглэгээг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Налайхын зам дагуух тэмдэг тэмдэглэгээг яагаад хийж дуусгахгүй байна вэ? Дунд шатны албан тушаалтнууд ажил хийхээсээ илүү шалтаг ярихаа болих хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг яаралтай хурдан хийж дуусга” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Индрад үүрэг болголоо. Мөн Налайхын замын цэвэрлэгээ үйлчилгээг хийх нэрийдлээр зам дэд бүтцийг эвдэж, хажуу бордюурыг нь хамж авсан тохиолдол нилээдгүй гарсан учраас цэвэрлэгээ хийсэн компанийн удирдлагуудад засаж сайжруулах үүргийг өгч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...