Засгийн газрын дөрвөн сайд Н.Номтойбаяр гишүүнийг “шүүнэ”

Улсын Ерөнхий прокуророос Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн долоо хоногт УИХ-д ирүүлсэн. Хуульд зааснаар бол Ерөнхий прокурорын саналалыг 48 цагийн дотор шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, эс түдгэлзүүлэх үү гэдэг эцсийн шийдвэр гарсан байх ёстой.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо эхэлж хуралдаад дүгнэлтээ гаргах ёстой байсан ч ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар томилолттой явааг мэдэлгүй Ерөнхий прокурор асуудал оруулж иржээ, тиймээс 48 цагийн дотор шийдвэр гаргах хуулийн заалтыг зөрчихөөс өөр арга байхгүй гэж тус дэд хорооны гишүүн Ц.Нямдорж мэдэгдсэн.

Д.Лүндээжанцан нарын гишүүд Австралид хийсэн айлчлалаа дуусгаад ням гарагийн орой эх орондоо газарджээ. Ч.Улаан сайдыг дуудуулсан мэдээлэл бий. Тийм учраас өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдсэн гэсэн үг. Долоо хоногийн ажлын эхний өдөр түр гацаанд орсон энэ асуудал нэг тийш шийдэгдэх боломж ийн бүрдлээ.

Сонирхолтой нь парламентад хамгийн олон сонгогдсон гишүүдээс бүрддэг Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний дөрөв нь одоогийн Засгийн газрын сайд нар байгаа юм. Тэгэхээр гишүүн Н.Номтойбаярыг халдашгүй байдалтай нь авч үлдэх үү, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд хуулийн байгууллагад тушаах уу гэдэгт У.Хүрэлсүхийн танхимын сайд нар гол үүрэгтэй оролцох нь тодорхой боллоо.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга ням гарагт Давос руу мордсон. Тэрбээр эх орноосоо мордохоос өмнө Н.Номтойбаярын талаар албан бусаар ямар чиглэл өгсөн нь анхаарал татна. Түүнийг сүүлийн үед МАК группийн эзэн Б.Нямтайширтай дотносох болсон талаар мэдээлэл гарч байсан. Тэгээд ч Ерөнхийлөгчийг эх орондоо эзгүй хойгуур улс төр дотооддоо бужигнадаг жишиг тогтоод удаж байна.

1 сэтгэгдэл

  1. Ene 4 nubur yugaa shyyh be deer.bygdeeree muluuchuhsun nuhdyyd.asuudal shuudehee unguruud har tolgoigoo hamgaalj argaa haij yavyaaa amitad.bushuuhan shavriin haaltuudiig zailuulah heregtei

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...