Ц.Нямдорж: 48 цагийн дотор хариу өгөх хуулийн заалт зөрчигдөх боллоо

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшлов. Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар томилолттой яваа ажээ. Ирэх 7 хоногт Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэцэнэ гэж Ц.Нямдорж хэллээ. Ингэснээр Ерөнхий прокурорын саналд УИХ 48 цагийн дотор хариу өгнө, шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт зөрчигдөх нь тодорхой боллоо.

Улсын ерөнхий прокурор Д.Лүндээжанцан гишүүнийг гадаадад томилолттой явааг мэдэлгүй түдгэлзүүлэх саналаа ирүүлсэн бололтой юм гэж тус Дэд хорооны гишүүн Ц.Нямдорж тайлбарлав. Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах шаардлагатай гэж үзсэн учраас ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг урьж оролцуулах юм байна.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...