“Backstreet boys” хамтлагийн гишүүн Ник картерын дүү, нэгэн цаг үед “Backstreet boys” болон Бритни Спирстэй хамтран дуулж, од болон гялалзаж байсан Аарон Картер тийм ч сайнгүй явна. Түүний тухай таагүй мэдээллүүд байн байн дуулдах болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Тэрээр хар тамхины хамааралтай болсон бөгөөд эмчилгээ хийлгээд удаж байгаа юм. Мөн Аарон өнгөрсөн есдүгээр сард бага наснаасаа бэлгийн дарамтад өссөнөө олонд зарласан нь олныг цочоосон. 2012 онд хар тамхи хэтрүүлсэн хэрэглээд нас барсан эгч Лэсли нь түүнийг бага байхад нь хүчээр бэлгийн харилцаанд оруулдаг байсан. Үүнээс үүдэд сэтгэцийн гэмтэлтэй болсоноо Аарон зарласан юм.
Мөн тэрээр ах Никтэйгээ ч тааламжгүй харилцаатай байна. Өнгөрсөн оны намар тэрбээр ах Ник Картерын бие давхар эхнэрийг алахаар завдсан хэргээр Никийн гэр болд 100 метрээс илүү ойртохгүй байх шийтгэл авч байв. Ник энэ талаар твиттертээ жиргээд, хэдийгээр дүүдээ хайртай ч гэр бүлээ хамгаалах үүднээс дүүдээ хориг тавиулахаас өөр аргагүй болсноо хэлсэн. Мөн дүүгээ эмчлүүлж эдгэрэхийг чин сэтгэлээсээ хүсч буйгаа бичсэн байв.
Ер нь өнгөрсөн он түүний хувьд тун таагүй жил байсан гэж болно. 2019 онд тэрээр хоёр туйлт эмгэг болон шизофрени өвчтэй гэдэг нь батлагдсан юм. Мөн бисэкс буюу эрэгтэй, эмэгтэй аль аль хүнтэй харилцаанд ордогоо ч зарласан. Ээж нь архины хамааралтай, аав, эгч нь нас барсан, ахтайгаа тааламжгүй харилцаатай, найз бүсгүйгээсээ салсан гээд түүний хувьд эмчилгээнд нь дэм болж сэтгэл санааг нь өргөх дотны хүмүүс ч байхгүй болсон гэж хэлж болно. Хар тамхи хэнийг ч залгиж чаддаг, гэри бүлээр нь ч сүйрүүлж чаддагийг Аароны жишээн дээр харж болохоор байна.
Аарон одоо 32 настай.
Амархүү ийм л болно доо удахгүй