Голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ.

Тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч малнууд осолдсон байна.

Уг ослын дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн гээд нийт 22 хүн 7 цаг гаруй хугацаанд ажиллаж, голоос 24 хонь, 57 ямааны /81 бог малын/ сэг зэмийг гаргаж, булж устгажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...