Хүн ам, орон сууцны тооллого орон даяар 7 хоног үргэлжилнэ

Засгийн газраас шийдвэрлэснээр Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого нэгдүгээр сарын 9-15-нд болно. Ээлжит тооллоготой холбоотойгоор иргэд өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогод идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос уриалав.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг таван жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна”- гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Тооллогын улсын комиссын анхдугаар хуралдаан болж, “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит улсын тооллогыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” зэрэг тогтоолыг баталсан байна.

Тооллогын улсын комиссын дарга нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөгөөд Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаас эхлэн долоо хоног үргэлжилнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...