“Эрдэнэс-Тавантолгой” ХК 10 жилийн ойдоо зориулж логоны уралдаан зарлалаа

Монгол Улсын хамгийн олон буюу 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэнтэй, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор 10 жилийн ойн лого бүтээх уралдаант шалгаруулалт зарлажээ.
Уралдаанд оролцох бүтээлүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 11- 2019 оны 11 дүгээр сарын 21 хүртэл хүлээж авах юм байна.
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.erdenestt.mn сайтаар дамжуулан нийтэд зарлах ажээ.
Шагналын сан:
Нэгдүгээр байр: – нэг хүн – /2.500.000 төгрөг, Өргөмжлөл/
Шагналт байр:- гурван хүн- /тус бүр- 500.000 төгрөг/
Логонд тавигдах шаардлага:
  • Лого нь компанийн 10 жилийн ойн бэлгэдэл байх тул агуулга, утга төгс, компанийн түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байна.
  • Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд,  хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байна.
  • Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах шаардлагатай.
  • Adobe Photoshop, Corel Draw, InDesign, Adobe Illustrator зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн одоо ашиглаж байгаа логоны утга санааг хадгалж илэрхийлсэн байх /монгол, англи/
  • Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн   авахгүй.
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
  • Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Шалгарсан бүтээл нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмчлөлд шилжинэ.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагч талаас бүтнээр болон хэсэгчлэн өөрчилж, ашиглах эрхтэй болно.
  • Уралдааны бүтээлээ 1600×1200 pixel ээс дээш хэмжээтэй JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт, хэвлэмэл  өнгөт, А4 форматаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хаягаар авчирч өгнө.
Хүлээн авах хаяг: 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй  дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 7 давхарт Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн менежер И.Батмөнхт хүлээлгэн өгнө.
Утас- 7505-5555
И-мэйл: [email protected]
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...