“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Их говийн илч” ХХК-тай хамтран сайн чанарын нүүрс угаан баяжуулж, экспортлох боломжтой болов. Энэ дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний дээж хүлээн авах үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн салбарт зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Их говийн илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхбат болон компанийн ажилтнууд оролцлоо.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “энэ жил манай компани улсын төсөвт 1,6 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 2,4 их наядыг төвлөрүүлж, 41 хувийн давуулан биелэлттэй ажиллаж байна. Цанхийн ордоос олборлосон исэлдсэн, коксжих, балансын бус бохирдолтой нүүрсийг тодорхой харьцааны дагуу хольж угаах ажлыг эхлүүлэн шинээр боловсруулсан бүтээгдэхүүн гаргахаар “Их говийн илч” компанитай хамтран ажилласан нь өнөөдөр ийн биелэлээ оллоо. Тодруулбал, жи индекс буюу 75-80 хувийн сайн чанарын нүүрсийг экспортлох бүрэн боломжтой болж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд гаргаснаар эдийн засгийн эргэлт нэмэгдэж, гуравдагч орон руу экспортлох боломжтой болохын зэрэгцээ ажлын байр олноор бий болох давуу талтай юм” гэж ярилаа.
“Их говийн илч” ХХК анхны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өнгөрсөн тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, орон нутгийн статустай, жилд 500,000 тонн нүүрс угаах хүчин чадал бүхий нүүрс угааж, баяжуулахүйлдвэр юм. Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээ болохыг хоёр талаас онцоллоо.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...