Автобусны буудал дээр зогсдог хөлсний тэрэгний жолооч нарыг Зөрчлийн хуулиар торгоно

Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобусуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой.

Иймд замын нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож “халтуур” хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран эхлүүллээ. Нийтийн тээврийн автобусуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зэвсэгт хүчний бүх анги, салбарт эрсдэлийн хяналт шалгалт хийжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Эхнэр, нөхөр хоёрыг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...