Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2020 оны төсөвт тодотгол хийхгүйг баттай хэлье

ҮАБЗ-өөс ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрт хүрсэн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэдэгдсэн. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарах ёстой. Баялгийн хуваарилалтыг тэгш хүртээх асуудал бол дан ганц УИХ-ын бүрэн эрх байдаг. Тийм учраас эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргах байх. Монголбанкнаас тэтгэвэр барьцаалдаг зээлийн үйлчилгээг үндсээр нь өөрчлөх, болих асуудлыг удаа дараа тавьж байгаа” гэсэн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар асуусан иргэнд твиттер хаягаараа дамжуулан хариулт өгчээ. Тэрбээр “Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Та бид хоёр яг адилхан мэдээлэлтэй байна. 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье” хэмээн бичжээ. Монголбанкнаас тэтгэврийн зээл нэмж олгохгүй, түр зогсоох чиглэлийг арилжааны банкуудад өнөөдөр өглөө. Үүнээс гадна тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх үү, хүүг цуцлах уу гэдэг дээр ойрын хугацаанд нэгдсэн шийдэлд хүрэх ёстой гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...