Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна гэв

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн. Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээг хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариунд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт  илрээгүй.

2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106,5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн” гэв. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 180704 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж 50729 тонн түүхий нүүрсийг илрүүлж холбогдох албаныханд хүргэжээ. 2019 оны аравдугаар сараас хойш 5450 объектод хяналт шалгалт хийж 1080 аж ахуйн нэгж байгууллагыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтаар 179 сая 150 мянган төгрөгийн зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар дуулгалаа.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжарсан талаар  Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээлэв. Тэрбээр “Урд жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээллэж байгаа. Өнгөрсөн хоёр өдрүүдэд агаарын чанарын индекс бага бохирдолтой байна гэдэг үзүүлэлттэй байлаа” гэв.

Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа талаар мөн албаныхан мэдээллээ. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийх зохион байгуулалттай ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...