Дэлхийд  хамгийн анх генийн засвартай хүүхэд “бүтээсэн” хятад эрдэмтэд ял сонслоо

Дэлхийд  хамгийн анх генетикийг нь засварлаж өөрчилсөн хүүхдүүд “бүтээсэн”  хятад  эрдэмтэн 3 жилийн хорих ял сонсч, 430 мянган  долларын торгуульд унажээ.

Тодруулбал, Хятадын Шэньчжэнь мужийн Шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн Хэ Жианки хуруу шилний аргаар үр тогтоох эмчилгээ хийлгэж байсан эмэгтэйн үр хөврөлийн генетикийн кодыг өөрчилж, үүний үр дүнд ДОХ-ын вируст тэсвэртэй ДНХ-тэй ихэр охид мэндэлсэн байна.

Эрдэмтэн Хэ Жианкийг нөхөн үржихүйн зорилгоор хуулиар хориглосон хүний үр хөврөл өөрчлөх аргыг ашигласан, нэр алдар, хөрөнгө мөнгөний төлөө удирдах газрыг санаатай хуурч уг хэрэгтээ бусад эрдэмтдийг татан оролцуулсан гэж буруутгаж байгаа ажээ. 

Харин Хэ Жианки өөрийн хийсэн туршилт амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлж, ирээдүйд гарч болзошгүй ДОХын эрсдэлээс  ихрүүдийг хамгаалсан гэжээ.

Жирэмсэн эхийн үр хөврөлийн генийг өөрчлөх аргыг хэрэглэхийг АНУ тэргүүтэй олон оронд хориглодог  бол Их Британид зөвхөн шинжлэх ухааны зорилгоор хатуу хяналтан дор генийг засварлахыг зөвшөөрдөг байна.   Учир ньгенийг нь засварласан хүүхдүүдэд  хожим ямар эрсдэл учрах нь,  ямар  ирээдүй хүлээж байгааг  мэдэх боломжгүй гэж үздэг.

Хэ Жианктай хамтран ажиллаж байсан эрдэмтэн Занг Рэнлид 2 эилийн хорих ял, 143 мянган долларын торгууль, Күин Жинзоуд 1,6 жилийн хорих ял, 71600 ам доларын торгууль оноож, бүх насаар  нь энэ чиглэлээр  ажиллахыгхоригложээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...