Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлалаа

Прокуророос зөвшөөрснөөр АТГ-т дуудагдсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд цахим орчинд идэвхтэй байна. Тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудсандаа “Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуульд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!” хэмээн жиргэжээ.

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үеэр О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээс шийтгэгдсэн хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт эхлээд дэмжигдсэн ч Байнгын хорооны хуралдааны үеэр буцаад хасагдсан юм. Энэ заалтыг О.Баасанхүү мөн л экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт зориулан захилгаар хуульчлах гэж байна гэх хардлага хүчтэй явсан юм.

Начир дээрээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоогүй улстөрч Монголд нүдний гэм шиг ховор. Ялангуяа одоогийн УИХ-д гэхэд 50 гаруй гишүүн том, жижиг хэрэгт нэр холбогдсон, заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал Ерөнхий прокуророос оруулж ирж байсан удаатай. Дахиад ч цөөн биш гишүүний асуудал УИХ-д орж ирэх гээд дуншсаар буй. Тийм болохоор хэл ам дагуулсан дээрх заалтыг Байнгын хорооны хуралдааны үеэр унагаасан байх магадлалтай.

Юутай ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Сонгуулийн тухай хууль УИХ-ын босгыг давахын өмнөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ олон нийтэд ийн зарлалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...