Шинэ клип: “Нөлөө” хамтлагийн шинэ уран бүтээл “Үнэн бай”

Удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага аваад байсан “Нөлөө” хамтлаг шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байна. Зургаан жилийн турш нам гүм байсан тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа юм. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ.

Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө, хөгжмийн найруулгыг Туана хийсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссерийг хамтлагийн гишүүн Муба хийжээ. Харсан хязгаар, сонгосон замдаа халтирч хазайхгүй, хоронд хууртахгүй, хүсэл мөрөөдөлдөө чин үнэн байхыг илэрхийлж, уриалсан уг бүтээл цахим орчинд тавигдсан даруйдаа 70 000 хандалт авсан байна.

“Нөлөө” хамтлагийн хувьд уран бүтээлдээ үндэсний биет бус өв болох ерөөл магтаал, хөөмий, хархираа зэргийг шингээж тасралтгүй уран бүтээлээ туурвих ажээ.

Бид тус хамтлагийн шинэ бүтээл бүрийг шуурхай хүргэх болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...