Халиу буга малчны өвөлжөөний хашаа бараадан иржээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Их жаргалант уулын Хэцүүгийн хясааны орчимд өвөлжиж буй Цагаанбургас багийн малчин А.Цогтгэрэлийн хашаанд энэ сарын нэгнээс эхлэн буга суурьшиж, хорь гаруй хоног болж буй талаар тус сумын БОХУБайцаагч Б.Пүрэвсүрэн хэллээ. Уг мэдээллийг малын тоо бүртгэлд явж байх үедээ мэдэж сумын Засаг даргад танилцуулснаар өчигдөр 5 боодол өвс, нэг шуудай хужир аваачиж өгсөн байна. Малчны хөцөө нь өвөлжөөнийхөө аманд байрладаг ба Идэрийн голоос 100 метр орчмын зайтай оршдог гэнэ. Уг бугад ил шарх сорви, эмзэглэл, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байхгүй байгааг тус сумын 3-р багийн малын эмч С.Жамъяансүрэн хэлсэн байна.

Жаргалант суманд 10-р сараас эхэлж олон удаа цас орсон. Одоогийн байдлаар цасны хэмжээ 40-60 см-ийн зузаантай байгаа аж. Нэг настай мал байнгын тэжээлд орж, малын хорогдол гарч, зарим зам даваа хаагдсан. Тиймээс цас хатуурч зузаарсны улмаас бэлчээр ховордож амьтад өвс, тэжээлийн хомсдолд орсон байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлттэй байгаа юм байна. Малчны хөцөө хашаа уулын ам, голын ойролцоо учир их хүйтэн байдаг. Бугад өвс, тэжээл өгч байгаа ч хэвтэр муу тул даруй арга хэмжээ авч зохицуулах шаардлагатай байгаа ажээ.

Б.Гэрэлням

http://www.ekhoron21.mn

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...