Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ Нийслэл хотын хүндэт иргэн боллоо

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга “Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Э.Содномпилжээг нийслэл хотын хүндэт иргэнд өргөмжилж байна. Таны цаашдын үйлсэд амжилт хүсье” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Манай улсын пауэрлифтингийн шилдэг тамирчин, дэлхийн аварга, Гавьяат тамирчин “Нийслэл хотын хүндэт иргэн” болж байгаад хотын даргын хувьд баяртай байна. Спортын салбарт оруулсан хувь нэмрээ илүү амжилтаар үргэлжлүүлж, залуусын үлгэр жишээ түүчээ болж яваарай” гэв.

“Нийслэл хотын хүндэт иргэн” тэмдгээр 2014 оныг хүртэлх хугацаанд нийтдээ 18 хүнийг шагнасан байдаг. Гавьяат тамирчин Э.Содномдпилжээ нь уг тэмдгээр шагнуулсан 19 дэх иргэн болж байна. Тэрбээр “Гаргасан амжилтыг минь өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасанд талархаж байна. “Нийслэл хотын хүндэт иргэн” гэх нэр хүндтэй шагналынхаа нэрийг өндөрт өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно” гэсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...