БНСУ хууль бус цагаачдад сайн дураар гарч явах хугацаа өгчээ

Өмнөд Солонгосын Хууль зүйн яам тус улсад оршин сууж байгаа хууль бус цагаачдад ирэх оны зургаадугаар сарыг дуустал хугацаанд сайн дураар гарч явах боломж олгож байгаагаа зарлалаа.

Хэрвээ энэ хугацаанд сайн дураар Өмнөд Солонгосоос гарч явбал дараа нь тус улсад буцаж ирэх боломж олгохоо амласан байна.

Өршөөлийн хугацаа дууссаны дараа буюу долдугаар сараас хойш Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байгаад баригдвал торгохоос гадна дахин тус улсад ирэх боломжийг нь олон жилийн хугацаанд хориглохоор болсон байна.

Тус улсад хууль бус цагаачдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тэднийг ажилд авсан этгээдэд оноох шийтгэлийг чангатгасан  байна.

Эрүүл мэндийн шалтгаанаар, тухайлбал хүүхэд төрүүлсэн, жирэмсэн зэрэг онцгой тохиолдолд заасан хугацаанаас хэтэрч явсан визгүй гадаадын иргэдэд өршөөл үзүүлэх аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...