Гишүүн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүх зөвшөөрсөнгүй

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Төрийн ордонд амиа алдсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөхдөө худал ярьсан гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлээд байсан юм.

Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” хэмээн үзэж шийдвэрээ гаргажээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал хэлсэн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ. Сая ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн. Талархаж байна. Шүүх хурал товлосон гэдгийг өчигдөр орой надад хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Намайг муухай харагдуулах бодлого яваад байна” гэв.

1 сэтгэгдэл

  1. Таслан сэргийлэх арга хэмжээний олон төрөл бий шүү дээ. Бүх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахгүй. Энэ сэтгүүлч нар юу мэдэж ойлгож байдаг юм бэ? Худал сүржигнээд байдагаа болимоор юм.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...