С.Амарсайхан: Жагсагчдын улс төрийн дарамт шахалтаас би айхгүй

Нийслэлийн 2020 оны төсөвт Улаанбаатар хотод автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр ИТХ-аас баталсан. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж, зарим улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцлийн машинтай жагсаал хийж эхлээд байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзан зам ашигласны төлбөрийг огцом нэмэх шийдвэрээ эргэн харахыг чиглэл болгосон юм.

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байгаа хүмүүсийн төлөөлөлтэй Хотын дарга С.Амарсайхан уулзав. Жагсагчид автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмсэн шийдвэрээ нэн даруй цуцлах, төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр хэмнэлтийн бодлого баримтлах гэсэн хэд хэдэн шаардлага тавьж байгаагаа хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дээд албан тушаалтнаас өгсөн чиглэлийг харгалзан үзэж, нийслэлийн ИТХ-д 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах саналаа баасан гарагт өргөн барина гэдгээ хэлэв.

Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулахдаа орлого хаанаас олох, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмсэн шийдвэрээ бүрмөсөн цуцлах эсэхээ судалж байгаа учраас өнөөдөр албан ёсны хариу хэлэх боломжгүй байна. Засаг даргаас оруулсан саналыг нийслэлийэн ИТХ батлах учраас ямар шийдвэр гарахыг урьдчилан хэлэх боломжгүй гэсэн тайлбарыг С.Амарсайхан дарга өгсөн нь жагсагчдад таалагдсангүй.

Хэрэв зам ашигласны төлбөрийг огцом нэмсэн шийдвэрээ цуцална гэсэн баталгаатай амлалт өгөхгүй бол жагсаал цуглааныг өргөжүүлж, хотын удирдлагуудыг огцруулах улс төрийн тэмцэл болгоно гэж МАХН, Үнэн ба зөв нам зэрэг байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Үүний хариуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан би та нарын улс төрийн дарамт шахалтаас айхгүй гэснээр уулзалт өндөрлөв. Юутай ч Ерөнхий сайдаас чиглэл болгосны дагуу нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах саналаа баасан гарагт ИТХ-д өргөн барих ажээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...