Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд хоёр жил хорих ял өгчээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чинд 2 жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдууллаа.

Мөн Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, Л.Чинбатыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Д.Ганбаатарыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, М.Болортуяаг 120,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Харин шүүгдэгч Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Д.Баярсайхан нар нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2 СЭТГЭГДЭЛ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...