Италид болох дифлимпийн наадамд оролцох Монголынхоо тамирчдыг үдлээ

Италийн Вальтеллина хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-21-нд зохион байгуулагдах өвлийн дифлимпийн XIX наадамд эх орноо төлөөлөн шатрын таван тамирчин, нэг дасгалжуулагч, орчуулагч нийт найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа болж, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбааг гардууллаа.

Өвлийн дифлимпийн XIX наадамд оролцож буй Монголын багийн ахлагчаар О.Баасан, дасгалжуулагчаар Б.Баяраа, орчуулагчаар П.Мягмарсайхан нар ажиллана. Тамирчдаар Ж.Энхбаяр, Ц.Түмэнбаяр, А.Батсуурь, Ц.Алтансүх, Б.Түвшинжаргал нарын туршлагатай тамирчид оролцоно. Шатрын спорт нь дифлимпийн наадамд шинээр орж буй төрөл юм байна.

Монголын дифлимпийн хорооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр “Юуны өмнө биднийг үргэлж дэмжиж тусладаг, тэмцээнд оролцох зардлыг бүрэн шийдвэрлэж өгсөн БТСГ-ын нийт хамт олондоо баярлалаа. Манай баг өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлага арвин бий. Бэлтгэл сургуулиалтаа ч сайн хийлээ. Сайн тамирчид явж байна. Амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...