Эрдэнэт үйлдвэр ирэх жил 22 сая тонн хүдэр хүлээн авч бутлана

   Эрдэнэт үйлдвэрийн голт зүрхэн цех болох Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р конвейерийн редукторыг шинэчлэн солих ажил өчигдөр 16 цагийн турш үргэлжилж, 23 цаг 30 минутад тоног төхөөрөмжийг амжилттай залгалаа.

ХБНГУ-ын Sew euro driwe компанийн ХЗК-260 маркийн хоёр редуктор конвейерт суурилуулснаар цагт 3600 хүртэл тонн хүдэр нунтаглалт руу дамжуулах боломж бүрдэж, хүчин чадал нэмэгдлээ. Ингэснээр төв корпусын есөн тээрмийг хүдрээр найдвартай хангахаас гадна засварын ажил багасаж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдав.

Эхнийхийг 2013 онд шинэчилсэн бөгөөд одоогоор эвдрэл доголдол гараагүй хэвийн ажиллаж байна. Мөн техникийн шинэчлэлийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсэгт АНУ-д үйлдвэрлэсэн “Метсо” компанийн бутлуур суурилуулах ажил үргэлжилж байна. Ирэх жил нэг дунд, нэг жижиг бутлуур солих юм. Ингэснээр жилд 22 сая тонн хүдэр хүлээн авч бутлах нөхцөл бүрдэнэ. Харин энэ жилийн хувьд тус хамт олон 17 сая 233 мянган тонн хүдэр хүлээн авч боловсруулахаар төлөвлөсөн ч 104 мянган тонноор илүү боловсруулжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...