Гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянгын “Зул сарын үдэш”-т саатаарай

Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг. Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өвлийн үдэш тэрбээр тоглолтоо хийх гэж байна.

Сонгодог урлаг бол мөнхийн өрсөлдөөнд оршдог хатуу талбар. Тэр дундаа дэлхийн гранд дууриудын дүрийг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлнэ гэдэг амаргүй.

Опера дива Ө.Уянга ДБЭТ-ын тайзнаа тавигдсан Аида дуурийн Аида, Евгений Онегин дуурийн Татьяна, Риголетто дуурийн Жильда, Севилийн үсчин дуурийн Розина, Чингис хаан дурийн Сорхогтан хатан, Увидаст лимбэ дуурийн Шөнийн хатны дүрийг дахин давтагдшгүйгээр бүтээсэн.

Түүнийг дуулалтыг тайзнаас сонсоход гайхалтайгаар өгсөж, уруудан уянгалах хоолойн цар хүрээг мэдэрнэ.

Тиймээс тэрбээр энэ удаагийнхаа “Зул сарын үдэш” тоглолтдоо А.Моцарт, Ж.Вердийн хамгийн романтик дууриуд болох “Ромео Жулетта”, “Риголетто”, “Богема”, “Увидаст лимбэ”, “Севилийн үсчин”, “Травиата” гэх мэт сэтгэлд хоногшсон ариг багтаажээ.

Тоглолтод анх удаа залуу хөгжимчдөөс бүрдсэн симфони найрал хөгжимчид тоглож морин хуур чуулгын удирдаач Н.Жигжиддорж дохих юм байна.

Түүнчлэн Монгол Улсын аөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуучин Б.Зангадын дуулсан “Сүлд модны наадам” бүтээлийг симфони оркестортой анх удаа дуулах аж.

Энэхүү гайхалтай тоглолт энэ сарын 13-нд УДБЭТ-т болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...