Нийслэлийн сурагчид 21, орон нутгийн сурагчид 14 хоног амарна

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт удахгүй эхэлнэ. Тодруулбал нийслэлийн сургуулиудын сурагчид энэ сарын сарын 23-аас эхэлж  амрах  бол орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн амрах  ажээ.

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Учир  нь томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг нэг долоо хоногоор сунгаж, харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал 14 хоног амрах бол хотын сурагчид нэг долоо хоног амрахаар зохицуулжээ.

 Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног амарна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...