Хүн, ам орон сууцны тооллогын ажил 7 хоног үргэлжилнэ

Улсын комиссын дөрөвдүгээр хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын талаар өнөөдөр хэлэлцлээ. Тооллогын бэлтгэл ажил болоод хэлэлцүүлж буй материалтай холбоотой танилцуулгыг Улсын комиссын орлогч, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хийсэн.

Улсын комиссын дөрөвдүгээр хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэлийг эрчимжүүлж, тооллогын сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болгов.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээ E-Mongolia-г нэвтрүүлснээр 1.4 их наядыг хэмнэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ингэж мэдэгдлээ. Тэрбээр "2019 онд...

Үндэсни аудитын газрын даргаар С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний аудитын газар/ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр...

ОХУ-ын алдарт уран нислэгийн “Стрижи” баг Монголд ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой...

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах,...