З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно.  З.Баянсэлэнгийг цагдан хорих шүүхийн шийдвэр өнгөрсөн сарын сүүлээр гарч түүнээс хойш түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байна.

Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн шийдвэрлэж ял шийтгэсэн ч Дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар буцаасан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...