Улсын начин Н.Баярбаатар чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд түрүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан сонирхолтой болж өндөрлөлөө. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар зүүн, барууны магнайд зогссон энэ удаагийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд зодоглосонгүй.

Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь улсын начин Б.Орхонбаярыг амлан авснаар улсын харцага О.Хангай улсын начин Н.Баярбаатар нар тунан барилдав. Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нар учраа бөхөө өвдөг шороодуулснаар нутгийн хоёр залуу үзүүр түрүү булаалдлаа.

Улсын начин Н.Баярбаатар учраа бөхөө давснаар чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүллээ. Тэрбээр нутаг нэгт Б.Орхонбаяраас гадна улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нарыг дараалан хаяж бэлтгэл сургуулилт сайтай байгаагаа харуулсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...