Гавьяат Д.Алтанхуяг залуусыг соён гэгээрүүлэхэд НАМЭХ-той хамтран ажиллана

Монголын Балетын Хөгжил Сан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран балетийн урлагаар дамжуулан хүүхэд залуусыг дэмжих, дэлхийн соёл, сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах, хүүхэд залууст бие бялдар гоо зүйн мэдлэг олгох,  улмаар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Тус сангийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг энэ үеэр “Сонгодог урлаг тэр тусмаа балет бол хүүхэд залуус гэлтгүй хүн бүрт гоо зүй, бие бялдрын өв тэгш хөгжлийг өгдөг. Түүнчлэн хүүхдийн төдийгүй гэр бүлийн хүмүүжил, соёл, уур амьсгалд гайхамшигтай сайхнаар нөлөөлдөг урлаг юм. Тиймээс өнөөдөр тулгамдаад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хөгжлийг зөв залуурдахад балетын урлаг томоохон нөлөө үзүүлж чадна. Балетаар зөвхөн боломжтой хүмүүс биш, бүжиглэдэг хүмүүс биш, хүн бүр хичээллэж болно. Энэ урлагаар дамжуулан бүх насныханд өөр өөрийн гэсэн олон сайхан үр дагаварууд гардаг юм аа гэдгийг хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. Өнөөдөр НАМЭХ маань энэ хүсэл  эрмэлзлэлийг маань дэмжиж бас хамтран ажиллах гэж байгаад таатай байна” гэдгээ энэ үеэр онцоллоо.

Санамж бичгийн хүрээнд балетын улсын болон олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзүүлэх, цаашид тэднийг биечлэн оролцуулах, балетаар хичээллүүлэх гэхчилэн олон санал санаачилгыг санамж бичигт тусгасан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...