Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд зорчиж явсан монгол эмэгтэй хүний амь аварсан сайхан явдал  болжээ. Тодруулбал,  Сүхбаатарын Цэрмаа хэмээх бүсгүй энэ сарын 18-ны өдөр гэнэт бие нь муудаж тусламж хэрэгтэй болсон 77 настай Нигери гаралтай Америк иргэнд туслаж анхан шатны тусламж үзүүлсэн байна.  Эмэгтэйг ухаан алдахад онгоцны багийнхан эмч, сувилагч байвал туслахыг  хүсчсэн  ба С.Цэрмаа тухайн иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлжээ.

С.Цэрмаа  фэйсбүүктээ “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм  зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. “United air”-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэж бичсэн байв.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...