Дуучин Рики Мартин тээгч эхээс дөрвөн хүүхэдтэй болжээ

Дуучин Рики Мартин дөрөв дөх хүүхдээ өлгийдөж аваад бараг сар болох гэж байна. Тэрээр 2017 онд Жван Йосиф гэх залуутай гэрлэж, 2019 оны эхээр охинтой болсон бол  сарын өмнө бяцхан хүүгээ өлгийдөн авчээ. Рики Мартин гэрлэхээсээ өмнө тээгч эхээс хоёр ихэр хүүтэй болсон бөгөөд хөвгүүд нь одоо 11 настай юм. Тэрээр би өнөр өтгөн гэр бүлд хайртай, хүүхдүүд маань бидний гэрэл гэгээ гэж хэлжээ. “Vanity fair” сэтгүүл Мартинаас ихэр хөвгүүддээ гэр бүлийн бусдаас ялгаатай байдлаа юу гэж тайлбарладаг талаар асуухад тэрээр,

-“Би та хоёрын аав нь бас ээж нь. Гэр бүлүүд бүгд адилхан байдаггүй. Зарим  гэр бүл аавгүй, зарим нь ээжгүй байдаг. Гэхдээ үүнд муу зүйл  байхгүй. Обама, Клинтон гээд олон мундаг хүн аавгүй,  эсвэл  ээжгүй өссөн байдаг гэж тайлбарласнаа ярьсан байдаг. Мөн бүр том болохоор нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж биологийн ээжийнх нь зургийг үзүүлнэ гэж тэрээр хэлсэн юм.

Охин Лусиа 11 сартай

Мартины хүүхдүүдийн тээгч эхийн талаарх мэдээлэл тун  нууцлагдмал  байдаг  бөгөөд түүний ойрын гэр бүлийн найз байж магадгүй гэх яриа байдаг. Ямартай ч Мартин би хэн нэгэн эмэгтэйн савыг  “түрээслээгүй”,  хүүхдүүдийг маань төрүүлэхэд тусалсан эмэгтэйд маш их талархаж,  хүндэтгэж явдаг гэж хэлсэн байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...