Мэргэжлийн загвар өмсөгчдийн толгой дээр цахиур хагалсан инста од

Фэйшн

“Фэйшн” булангаараа энэ удаад Австралийн фэшниста, фэшн блоггер, сошл од Мика Жианеллиг танилцуулж байна. Мика 2011 оноос загварын хувийн блогоо сонирхлоороо ажиллуулж эхэлснээр загварын ертөнцөд хөл тавих эхлэлээ тавьжээ. Түүний блог дахь бичвэрүүд хүмүүст ихээхэн хүрч, таалагдаж удалгүй Topshop гэх худалдааны газар, мөн Оксфорд циркт стилистээр ажиллаж эхэлжээ. Үүний дараа тэрээр Мельбурн хотод өөрийн дэлгүүрээ нээсэн бөгөөд загварын чиглэлээр сурсан байна.

2012 оноос Мика загварын болон гоо сайхны томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж сошлд нөлөө бүхий нэгэн болж эхэлжээ. Одоо тэрээр инстаграммд гэхэд нэг сая дагагчтай бөгөөд гоо сайхан,  загварын чиглэлийн  олон брэндтэй хамтран ажилладаг том фэшниста болоод байна. Мөн өөрийн нэрээр загварын сайт ажиллуулдаг. Мика тийм ч өндөр  биш, 162 см өндөртэй ч загварын ямар ч акулаас илүү орлоготой, гэрээний саналуудад дарагдсан модель. Өөртөө итгэлтэй төрх,  гоолиг биеэ ашиглан зургаа даруулж сошлд түүнийгээ оруулаад л хангалттай орлого олдог гэсэн үг.

Түүний хувийн  амьдрал тун нууцлаг бөгөөд хэдэн онд төрсөн  тухай мэдээлэл ч  интернэтэд  байдаггүй. Ямартай ч тэрээр ганц бие гэрлээгүй бөгөөд найз залуутай эсэх нь ч тодорхой бус байдаг.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...