Увс аймаг нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдов

Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд баригдсан Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа. Ингэснээр Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбогдож байна.

Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 1.5 метр, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетоны зузаан 4 сантиметр, өнгө асфальтбетон 3 сантиметр зузаан юм. Мөн давуулах далан 560 урт метр, 216 цэгт хиймэл байгууламж хийгджээ.

Дээрх чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сум, 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд болон Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж, тус бүс нутгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, богино хугацаанд зорчих боломж бүрдэж байна.

Мөн эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх, тээвэр ашиглалтын зардал багасаж, ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносох, аялал жуулчлал хөгжих зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...