Цэцийн дарга Д.Одбаярыг Солонгосын прокуророос 7 сая воноор торгожээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт бусдад бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаад торгууль оноож, хилийн хоригийг нь цуцлах болсон тухай БНСУ-ын прокурорын газар өнөөдөр мэдээлжээ. Торгуулийн хэмжээ долоон сая вон буюу 6000 ам.доллар орчим болсон байна.

Инчеон хотын прокурорын газраас өнөөдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Түүнийг 10 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын хилээр гарахыг хориглоод байсан ба уг хориг баасан гарагт дуусах байв.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн нисэх онгоцонд “Korean Air” компанийн ажилтан эмэгтэйн өгзөгт гар хүрсэн гэх хэргээр саатуулагдаад байсан юм. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул юу болсныг тодорхой санахгүй байгаагаа мэдүүлжээ.

Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгасан юм. Монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байна. Д.Одбаяр өнөөдөр эх орондоо ирэх ажээ.

Эх сурвалж: KBS

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...