УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 8 цаг үргэлжилсний эцэст гэм буруутайд тооцон, эхний хэрэгт 1.2, хоёр дахь хэрэгт найман сар буюу нийт хоёр жил хорих ял өглөө. Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. НПГ-ын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх асуудлыг шүүх хэлэлцээд ийм шийдвэр гаргалаа.

Хан Хэнтий нутгаас гаралтай УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байсан Д.Гантулга эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад шүүхээс ийн ял сонслоо. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах эрхтэй. Д.Гантулгын ээж саяхан бурхан болсон юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...