Хурд хэтрүүлснийг илрүүлэх камер орон нутгийн замд суурилуулжээ

Мянганы замын босоо тэнхлэг буюу Дорноговь-Говьсүмбэр аймгийг холбосон зам дээр тээврийн хэрэгслийн анхны дундаж хурдыг хэмжих, зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий хяналтын камерын систем ажиллаж байна.

Тухайн тээврийн хэрэгсэл бүртгэл хяналтын системийн дэргэдүүр дайран өнгөрөхөд улсын дугаарыг бүртгэх, хурдыг хэмжих төдийгүй ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд байнгын хяналтын цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад дохио өгч мэдэгдэнэ.

Учир нь хяналтын систем цагдаагийн байнгын хяналтын постоос 200 орчим метрийн зайтай байрлаж буй. Зөрчлийн мэдээллийг хүлээн авсан алба хаагч тухайн тээврийн хэрэгслийг саатуулах ба бага зэрэг зөрчилтэй төдийгүй хяналтын цэг дээр саатуулж амжаагүй бол тээврийн хэрэгслийн хаягаар шийтгэлийн хуудсыг илгээх, эсвэл дараагийн цэгт зарлан мэдээлэх зэрэг шаардлагатай арга хэмжээ авах аж.

Хяналтын систем нь тээврийн хэрэгслийн оношилгоо, даатгал, жолоочийн тухай мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс хүлээн авдаг давуу талтай аж. Энэ систем өнгөрөгч 10 дугаар сарын дундуур ашиглалтад оржээ.

Тиймээс жолооч нарт хандан тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангах, хурд хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...