Home Онцлох Цасан болон шороон шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхаарууллаа

Цасан болон шороон шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхаарууллаа

0
Цасан болон шороон шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхаарууллаа

Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цасорж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

11-р сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.  Салхи 10-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.