“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт онол, эрдэм шинжилгээ, практик, үйлдвэрлэлийн бага хурлын хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ландшафтын архитектурын мэргэжлийн ангийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, Чадварлаг дизайнерууд олимпиад 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдаж байна.

“Ландшафтын архитектур 2019” үзэсгэлэнд мэргэжлийн ангийн оюутнууд Архитектурын график, зохиомж, Уран зураг, Ландшафтын дизайны хослол зохиомж, Ландшафтын архитектурын төсөл, Хот суурин цэцэрлэгжүүлэлт, Ландшафтын архитектур, Орон сууцны барилгын дизайн  зэрэг хичээлүүдийн 200-аад бүтээлээр оролцов.

“Чадварлаг дизайнерууд” багийн тэмцээнд 6 цаг оролцсоноос тэргүүн байрыг Ландшафтын архитектурын 4 ангийн “Цох” баг, дэд байрыг тус мэргэжлийн 3 ангийн “Сион” баг эзэлсэн бөгөөд “Чадварлаг Графикч” ганцаарчилсан тэмцээний тэргүүн байрыг Э.Бүүвэй, дэд байрыг Н.Отгонбаатар нар эзэлж цом, медалийн эзнээр шалгарчээ.

Тус эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 08-нд зохион байгуулагдах ба судлаачид, докторант, магистрант, бакалаврын түвшний бөгөөд 30 гаруй судалгааны ажлууд хэлэлцүүлэгдэнэ.


spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...