“Хотын хөгжил ба Орхигдсон иргэд” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагт “Хотын хөгжил ба Орхигдсон иргэд” сэдвээр болох тул иргэд, олон нийт, холбогдох хүмүүсийг урьж байна.

Уулзалтад “Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо” ТББ-уудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Нямжав, удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхцэцэг, П.Давааням нар оролцож, мэдээлэл хийнэ. Энэ удаагийн өглөөний уулзалтаар хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, референт З.Бадмаараг, Утас: 262752 (51) Нээлттэй нийгэм форум, хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа Утас: 313207 (128)

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...